Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-наас түр хаагдана
2024 оны 4 сарын 22
Хил хамгаалах байгууллагаас мэдээлснээр Монгол, ОХУ-ын хилийн зарим боомт энэ сарын 28-наас ажиллахгүй нь.
Тодруулбал Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан зэрэг таван авто замын боомт гурван өдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 28, 29, 30-нд түр хаах хуваарьтай байна.
Мөн Боршоо боомт дөрөвдүгээр сарын 29, 30-нд хаагдана.
Харин агаарын болон Сүхбаатар төмөр замын боомт, Алтанбулаг, Эрээнцав авто замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана.
ОХУ-ын нийтээр тэмдэглэх буюу Хөдөлмөрчдийн баярын өдрүүдэд ийнхүү боомтуудыг түр хаах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
656493
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс