120 гаруй цэргийн алба хаагч хорогдсон малын сэг зэмийг устгах ажилд дайчлагдан замд гарлаа
УОК-ын шийдвэрийн дагуу өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс үүссэн цас зудын гамшиг, ослын хор уршгийг арилгахаар Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэхээр боллоо.
Дорноговь, Булган, Дорнод, Архангай, Сүхбаатар, Хэнтий аймагт Зэвсэгт хүчний найман ангийн 120 гаруй цэргийн алба хаагч 12 нэгж техниктэйгээр ажиллахаар өнөөдөр орон нутгийг зорьж байна. Тэд хорогдсон малын сэг зэмийг устгах ажилд дайчлагдаж байгаа нь энэ юм.
Өнгөрсөн оны 11-р сараас эхлэн 16 аймгийн 70 орчим суманд Зэвсэгт хүчний 30 гаруй анги байгууллагын 500 гаруй цэргийн алба хаагч, туулц сайтай 107 нэгж техниктэйгээр цасанд боогдсон орон нутгийн зав давааг нээх, малчдад өвс тэжээл хүргэх, нүүлгэн шилжүүлэх, гамшгийн хор хохирлыг арилгах ажлыг таван сарын туршид ээлж дараатайгаар гүйцэтгээд байна.