Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөө ҮАГ- т энэ сарын 24-нийг хүртэл хүргүүлнэ
							 2024 оны 4 сарын 22						
						
					
УИХ-ын ээлжит сонгууль 6-р сарын 28-ны өдөр болох бөгөөд үүнтэй холбоотойгоор намууд өнгөрсөн сарын 22-24-ний өдрүүдэд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байдаг.
Харин одоо бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хянаж дүгнэлт гаргахаар Үндэсний аудитын газарт өнөөдрөөс /2024.04.22/ бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ. Мөрийн хөтөлбөрийг гурав хоногийн дотор буюу дөрөвдүгээр сарын 24-нийг хүртэл дараах цагуудад хүлээн авах аж.
- 2024.04.22 (Даваа гараг) 08:30 минутаас 21:00 цаг хүртэл,
- 2024.04.23 (Мягмар гараг) 08:30 минутаас 21:00 цаг хүртэл,
- 2024.04.24 (Лхагва гараг) 08:30 минутаас 00:00 цаг хүртэл.
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								 
								 
								 
								 
								 
								 
							
								 
								 
								 
								656473
								
								
							0 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

 Өнөөдөр
 Өнөөдөр