Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл энэ сарын 29-нөөс түр хаагдана
2024 оны 4 сарын 22
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан байдаг. Энэ жилийн хувьд УИХ сонгууль 6 сарын 28-нд болох билээ.
Тиймээс хуулийн дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн сонгуулийн санал авах өдөр буюу зургаадугаар сарын 28-ныг дуустал хугацаанд түр зогсоохыг УБЕГ-аас мэдэгдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656466
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс