ҮЙЛ ЯВДАЛ: Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн гомдлыг хэлэлцэнэ
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД:
Төрийн ордонд
10:00 цагт УИХ дахь АН-ын бүлэг хуралдана.
“Монгол ньюс” танхимд
11:00 цагт "Содон стандарт цогцолбор хорооллын 2,845 айлын оршин суугчид, газраа Тесо корпорацад луйвардуулан хохирсон уу” асуудлаар мэдээлэл хийнэ.
Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн Төвд
11:00 цагт Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубийн гишүүд “Earthday-2024” өдөрт нэгдэж, “Эрүүл аюулгүй эх дэлхий” сэдэвт уулзалт зохион байгуулна. Тус уулзалтад Ойн газрын хэлтсийн дарга Б.Ганзориг, хог хаягдлын менежментийн “Өнгө нэм” төслийн менежер Д.Наранцэцэг, Vintage соёл түгээгч О.Энхзул нар оролцоно.
Улсын дээд шүүхэд
Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн гомдлыг хэлэлцэнэ.