Сүхбаатар аймагт гарсан түймрийн улмаас 2 айлын гэр, амбаар, малын хашаа шатжээ
2024 оны 4 сарын 22
Өчигдөр буюу 4-р сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сум болон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан гурван удаагийн хээрийн түймрийг харьяа Онцгой байдлын газрын алба хаагчид бүрэн унтраажээ.
Уг хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 80,400 га талбай өртсөн бол Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр, амбаар, малын хашаа шатсан байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай, хаврын хуурайшилтын өдрүүдэд үргэлжилж байгаа тул ой, хээрт явахдаа ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа.
Эх сурвалж: Эх сурвалж: ОБЕГ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656456
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс