Байр, сургалтын төлбөрийн буцаан олголтыг шилжүүлж эхэллээ
2024 оны 4 сарын 20
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт өчигдрөөс /2024.04.19/ иргэдийн дансанд орж эхэллээ.
Нийслэлийн хэмжээнд 20 мянга 90 иргэн орон сууцны буцаан олголтод хамрагдаж, 41.5 тэрбум төгрөгийг буцаан авах бол 8889 иргэн оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтод 5.6 тэрбум төгрөг буцаан авна.
Буцаан олголтын шилжүүлгийг энэ долоо хоногоос эхлүүлж байгаа учир бүх хүний мөнгө шууд орох боломжгүй. Ирэх долоо хоногт үргэлжилж орох юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656449
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс