СБД-ийн 10- хороонд 720 айлын орон сууц барих ажил эхлээд байна

2024 оны 4 сарын 19

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын тамгын газар "Нийслэлийн Орон сууцны корпорацтай" ХК нар хамтран СБД-ийн 10-р хороонд ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцнуудыг буулган, дахин төлөвлөх аж. Энэхүү шинээр барилгажуулах төслөөр тус хорооны 1, 2, 3, 4, 6, 9, болон 10 дугаар байрыг нурааж, долоон блок, 16 давхар, үйлчилгээний талбай, ногоон байгууламж зэрэг иж бүрэн тохижилттой 720 айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн байна.

Мөн долоон давхар, 140 машины нэгдсэн зогсоолыг нэмэлтээр төлөвлөж байгаа ажээ.

Төслийн хүрээнд эхний хоёр блок буюу 202 айлын орон сууцны гадна фасадны ажил одоогоор эхэлсэн байдалтай байна. Үүнийг энэ оны 9-р сард ашиглалтад оруулна гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656445
1 эможи

СБД
дахин төлөвлөлт
720 айлын орон сууц

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up