Д.Амарбаясгалан: 2 жилийн хугацаанд гурилын үнэ 76 хувиар өссөн байна
2024 оны 4 сарын 19
Засгийн газрын нэгдсэн хуралдаан үргэлжил байгаа билээ. 2024 оны 4 сарын 19-ний өдрийн Засгийн газрын хуралдааны үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ гишүүн Б.Пүрэвдоржид гурилын үнийн талаар хариулт өглөө.
Тэрээр,
"2019 онд Монгол улсын хэмжээнд 210 мянган тн гурил үйлдвэрлэж, тэр гурил борлуулагдсан нийт үнэ нь 240 тэрбум төгрөг. Гэтэл 2023 онд 191 мянган тн гурил үйлдвэрлэж, 430 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Үүнээс үзэхэд гурил үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ багасгасан ч үнэ нь нэмэгдэж борлуулалтын орлого их хэмжээгээр өссөн. Өөрөөр хэлбэл 2023 онд гурилын үнэ 2021 оныхоос 76 хувиар өссөн байна" гэсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656444
0 эможи
Зочин
2024-04-20 08:20
Гурил үйлдвэрлэгчид арай дэндүү монголчуудын амьдралыг сүйрүүлж Монголын засгийн газрын эсрэг хорлон сүйтгэх ажил явуулжээ одоо ч явуулсаар байна. Иргэи баян бол улс баян
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс