“АЧИТ-ИХТ” ХХК: Мэдээллийн зөвхөн нэг хэсгийг таслан авч, тарааж байгааг улс төрийн зорилготой хууль бус үйлдэл гэж үзэж байна

2024 оны 4 сарын 19

Arslan.mn

Цаг үеийн асуудлаар “АЧИТ-ИХТ” ХХК-аас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэв.

Уг мэдэгдэлдээ, "Та 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Budragchaa Serdamba” youtube сувгаараа “Нууц материалууд: Баялгийн хулгайч” нэвтрүүлгийг бэлтгэн тараахдаа “Ачит-Ихт” ХХК-ийн талаар огт үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй, илт худал мэдээллийг үнэн мэтээр ярьж, үүнийгээ төлбөртэйгөөр түгээн тарааж, сэтгүүлчийн ёс зүйгүй, хууль бус үйлдэл гаргаж байгааг эрс эсэргүүцэж байна.

Таны бэлтгэн тараасан нэвтрүүлэгт илт худал, ор үндэслэлгүй мэдээлэл байгааг мэдсээр байж, мэдээллийн зөвхөн нэг хэсгийг таслан авч, үйл явцыг бүхлээр нь харлуулж, олон жил “Ачит Ихт” компанийг гүтгэж, дайрч доромжилдог ах, дүү хоёрын талыг илт барьж олон нийтэд илт худал, тэнцвэргүй мэдээллийг тарааж байгааг улс төрийн зорилготой хууль бус үйлдэл гэж үзэж байна.

  1.  “Ачит Ихт” ХХК нь нийт 4 удаа Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулсан бөгөөд 2010 онд 2 удаагийн урьдчилсан ТЭЗҮ, 2012-2013 онд нарийвчилсан ТЭЗҮ, үйлдвэрийн зураг төслийг мэргэжлийн эрх  бүхий байгууллагаар гүйцэтгүүлсэн. Инженерийн мэргэжилтэй ямар ч хүн ТЭЗҮ-ийг боловсруулж, батлуулахад 2-3 жилийн хугацаа шаардлагатайг мэднэ. Зөвхөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр шинжээч томилуулан дүгнэлт гаргуулж, хуралд орох, батлуулахад 4-5 сарын хугацаа шаардлагатайг Автын инженер мэргэжилтэй С.Цэвэгжав мэдэхгүй байх нь  аргагүй юм.
  2. Бизнес хийж үзээгүй хүний хувьд борлуулалтын орлого, үйл ажиллагааны зардал, татвар, цэвэр ашиг, ногдол ашиг гэдгийг мэдэхгүй байж болох ч энэ нь бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд үндэслэлгүйгээр халдаж болно гэсэн үг бишээ. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн бүр татвар төлөх үүрэгтэй бөгөөд өнөөдөр татвараа төлөхгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг Долоон буудлын Должин эмээ ч мэднэ. 
  3. “Ачит Ихт” ХХК нь 2014-2023 оны хооронд улсын төсөвт 11 төрлийн татвараар нийт 368.6 тэрбум төгрөг төлснөөс, ААНОАТ-т 295.9 тэрбум, огт төлж байгаагүй гэх АМНАТ-д 33.7 тэрбум, Эрдэнэт үйлдвэрт 26 тэрбум төгрөгийг тус тус төлснийг Та нийт борлуулалтын орлогыг тооцож байхдаа татварын 25%+ хувиар нь тооцож болох байсан. Үйлдвэр ашиглалтад орсон 2014 оны татварыг ганцхан жишээ болгон авч байгаа нь өндөр хүүтэй арилжааны банкны зээлээр Үйлдвэр бүтээн байгуулж, ашиглалтад оруулж үзээгүй хүний хувьд хэлэх амархаан. Харин 2015-2022 онуудад татвар, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хариуцлагаар шалгаруулдаг ТОП-100 ААН-ээр тогтмол шалгарч байсан. 
  4. Түүнчлэн Та өөрийн тооцсон 1.6 их наядын борлуулалтын орлогоосоо анхны хөрөнгө оруулалтын зээлийн 60 сая ам.доллар, түүний хүү, нийт татвар 368.6 тэрбум, үйл ажиллагааны зардал /цалин хөлс, НДШ, түүхий эд, цахилгаан, ус, дэд бүтэц, засвар үйлчилгээ, хангамж г.м/, нэмэлт хөрөнгө оруулалтын зардал, нийгмийн хариуцлагын бүтээн байгуулалтын зардал зэргийг хасч тооцсоны дараа “баялгийн хулгайч”, “баялаг бүтээгч” хоёроо ялгаж, салган ойлгоно гэж найдаж байна.
  5. “Ачит Ихт” ХХК-ийн 34 хувь болон 2013 оны гэрээний талаар үнэн зөв мэдээлэл өгсөн ажилтны ярилцлагыг таслан эвлүүлж, буруу ойлголт өгөх байдлаар нийтэд түгээснийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгуулах болно. 
  6. Асуудалд талуудын байр сууринаас биш, нэг хүний хувийн бодлоор тулгаж, мэдээллийн бодит үнэнийг тэнцвэртэй хүргээгүй, нэг талаас нь таслан тавьж, илтэд гүтгэж, сэтгүүлчийн ёс зүйгээ хүртэл уландаа гишгэжээ

Иймд Таныг Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1-д “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол…” гэж заасныг баримтлан Цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаа үүгээр мэдэгдэж байна.  
 

“АЧИТ-ИХТ” ХХК    
2024.04.19

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
656441
1 эможи

Зочин
2024-04-21 16:57
Үнэхээр Оюцнэрдэнэ мэдлэг мэргэжил муу, улс төрч болооогүй , зөвхөн худгай луйварын зүйл ярих гүтгэх гүжирдэх, занаж зүхэх, хонзонгоо авах, дарамтлах арга залиа л гаргаж байна даа. Эрдэнэтийн овоолго гэдэг чин Химийн хүрээлэнгийн ганц хоёр судлаач очих ямар эрдэс металл байгаа,г тодорхойлдог санаатай, үүнийг хэнч авч ашиглах сонирхолгүй, мийм зүрх зоригтой мэдлэгтэй хүнч үгүй байсаар ирсэн. гэтэл үүнийгхувь улсын аль алиных нь эрх ашгийн төлөө ашиглаад эхлэхээр нь ингэж солиордог байна даа. Харинч урам өгч тэр шагналаа өгөх ёстой. Татварын хөнгөлөлт үзүүлэх ёстой. Өөрсдийнхээ арай гайгүй өөдрөг яваа нэгж бүрээ намнасаар сүүлдээ хөвхөн хятад канадууд үлдэх бий дээ. Ганц энэч биш. Эрдэнэтийн 49%- ийг оросоос манай төр улс өөрсдөө оруулаад аваад ирэх нь яасан юм. Үүийг хөөцөлдөөд аваад оруулж ирэхээр нь элвэд юм болох юм. Нарийн мэдэхгүй ч гэсэн их л сонин байна. тэрэн дорвол Хөвсгөлийн Могойн голын нүүрсний уурхай, Баянхонгорын Шинэ жинстын Хотгорын нүүрсний уурхай зэрэг эхлээд яагаад Айвенхо Инкийн мэдэлд байсан , дараа нь хаашаа хэнд өгөв, Энэнд Х. Баттулга ямар холбоотой юм ыэ, мөн манайд газрын тос олборлолт явуулдаг, Дачин тамсаг, Зүүнбаян Цагаан элсний гэсэн 2 талбай бий. Гэтэл нэг нь огт байхгүй мэт дурддагүй учир шалтгаан юу юм бэ. Сонин зүйл үйл явдал их байна. Ер нь тэгээд Айвенхо Инк одоо хэд дахин нэрээ сольсон байх. Монголын өмнөд хэсгээр хичнээн орд аюч, хааш нь зардаад байгаа зэргээ ил болгооч ээ. Дотооддоо бие биенээ мэрээд байж байтал чин гадныхан бүх бодсон зүйлээ санасандаа хүртэл хийгээд байна. Мөн гадныхан газар авсан гэж ярих юм. Нэг зүй эхэлсэн бол бүрмөсөн дуусгаач ээ. Улаанбаатар хот, Матад, Эрдэнэцагаан, Хатанбулаг, Ханбогд, Баяншовоо, Баяндалай, Гурван тэс Болон Баянхонгор, Говь алтай,н хилд ойр сумдад ийм байдлыг сайтар шалгаж нэгдсэн арга хэмжээ аваач ээ. Бүх хийж буй зүйл тань эхлээд л хаяж дутуу орхиж байна. тэгээд өш хөнзонзонтой нэгнээ намнаж байна. Болих хээгтэй.
Zochin
2024-04-20 11:19
Hulgaichuudaas butsaaj avah heregtei
keyboard_arrow_up