Цэнгэлдэх хүрээлэнг засварлаж, шинэчлэхэд 400 сая ам.доллар зарцуулна
Өчигдөрхөн Цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд оруулсан үйл явдал болсон. Тэгвэл үүнтэй холбоотойгоор нийслэлээс цэнгэлдэх хүрээлэнг засварлаж, тухайн хэсэгт Соёлын яамтай хамтарч Өндөр гэгээн Занабазарын урласан 21 дарь эх, Монголын уран зургийн галерейн хосгүй үнэт үзмэрүүд зэрэг соёлын өвөө олон нийт болон жуулчдад дэлгэж харуулах талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдээд байна.
Харин Хотын даргын орлогч О.Номинчимэг Цэнгэлдэх хүрээлэнг засварлаад ямар болгох талаар "Төв цэнгэлдэх хүрээлэнг битүү дээвэртэй, 4 улирал тасралтгүй ажилладаг цогцолбор болгоно" хэмээн мэдэгдээд байна.
Мөн зураг төслийг нь танилцуулсан юм. Үүнийгээ 2-3 жилийн хугацаанд ашиглалтад оруулна гэлээ. Харин энэхүү бүтээн байгуулалтын ажилд 75-400 сая ам.доллар зарцуулах юм