“Сэлбэ“ голын уснаас эмэгтэй хүний цогцос олджээ
2024 оны 4 сарын 19
Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, “Ар согоот” гэдэг газар “Сэлбэ” голын усанд нэг эмэгтэй хүнийг цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллага дөрөвдүгээр сарын 18-ы өдрийн 20:04 цагт хүлээн авсан байна.
Улмаар дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход "Сэлбэ" гол /эргээс 3 метр, 80-90 см гүн/-д нэр, хаяг тодорхойгүй, 50 орчим настай, эмэгтэй хүний цогцос байсныг 15 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656420
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс