Б.Мөнх-Амар: Гаалийн байгууллага хоногт дунджаар 3,800 хүлээн авагчтай  5-15 тн ачаанд хяналт хийж байна

2024 оны 4 сарын 18

Arslan.mn

Гаалийн байгууллага өөрсдийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгах үүднээс цахим шилжилтэнд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа билээ. Энэ нь ч үр дүнгээ өгч, сүүлийн жилүүдэд цахим худалдаа эрчимтэй хөгжиж шуудан илгээмжийн тоо нэмэгдсээр буй аж.  

Энэ талаар ГЕГ-ын ОНХА-ын дарга Б.Мөнх-Амар “Улс хоорондын гаалийн шуудан илгээмжийн гаалийн газар л гэхэд 2024 эхний улирлын байдлаар 588,3 тонн ачаанд хяналт шалгалт хийж ажилласан байна. Үүнийг өмнөх оны энэ үеийнхтэй харьцуулбал, 5.8 хувиар өссөн үзүүлэлт юм.  Харин хоногтоо дунджаар 3800 хүлээн авагчтай  5-15 тн ачаанд хяналт хийж байна” хэмээн ярьлаа. 

Гаалийн байгууллагын үйл ажиллагаанаас дурдвал, рентген аппарат, эрэлч нохой, хар тамхины шинжлэн таних зөөврийн төхөөрөмж ашиглан тухайн өдөрт нь хяналт шалгалтын үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж дуусгадаг. Мөн ачаа ирсэн тухайн өдөрт нь багтааж шуудангийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжид шилжүүлдэг. Харин гаалийн байгууллагын эрсдэлийн мэдээлэлд үндэслэн шалгах шаардлагатай зарим цөөн ачааг түр саатуулж биет шалгалтыг явуулдаг. Биет шалгалтыг зохион байгуулахдаа журмын дагуу тээвэрлэгч байгууллага, Гаалийн хяналтын бүсийн төлөөлөл болон ачаа хүлээн авагчийг байлцуулан, бүрэн камерын хяналт доор нягтлан шалгадаг.  Хэрэв таны ачаа гаалийн хяналтын бүсэд, гаалийн хяналт шалгалтын үед дутаж алга болсон гэж үзэж байгаа бол тус байгууллагад гомдолоо албан ёсоор гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байдаг.

УХШИГГ 2023 онд 10 удаагийн, 2024 онд 1 удаагийн хар тамхи, сэтгэцэт нөлөөлөх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн хяналт шалгалтын явцад илрүүлж таслан зогсоосон байна. Энэ төрлийн үйлдэл буурахгүй байгаа аж. Үүнээс гадна, алтан эдлэл, мөнгөн эдлэл, монетон эдлэл, эм, эмийн түүхий эд, бүтээгдэхүүн, гарах чиглэлд бэлэн мөнгө, өвчин намдаах тариа зэрэг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан барааг хууль бусаар шуудан илгээмж ашиглан нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийн шинжтэй хэрэг, зөрчил зонхилон үйлдэгдэж байгаа талаар ГЕГ-аас мэдээлсэн юм.  

 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656415
0 эможи

keyboard_arrow_up