ГИХГ: Монгол улсад зөвшөөрөлгүйгээр ажил хийх гаднын иргэд олширч байна

2024 оны 4 сарын 18

Arslan.mn

Манайй улс 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, 30 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах 99 орны иргэдэд иргэдэд цахим виз олгож, 34 орны иргэдийг визийн шаардлагаас түр чөлөөлснөөр 65 орны иргэд Монгол улсад визгүй зорчих таатай нөхцөл бүрдээд байгаа юм. 

Гэвч сүүлийн үед жуулчлах зорилгоор цахим виз авсан болон визийн шаардлагаас чөлөөлөгдсөн улсын иргэд нь Монгол Улсад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зөрчил мөн нэмэгдэж байгаа талаар ГИХГ-аас мэдээлж байна.

Тухайлбал энэ он гарснаас хойш эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан дөрвөн улсын 56 иргэнийг хяналт шалгалтаар илрүүлж, 1-3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргасан аж. 

Иймд жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд худалдаа наймаа эрхлэх, эрүүл мэнд, боловсрол болон бусад байгууллагад зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, шашны суртал ухуулга хийх зэрэг зорилгодоо нийцээгүй үйл ажиллагаа явуулах нь хуулиар хориотой тул зөвхөн зорилгынхоо дагуу аялж амрах, мөн дээрх төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг давтан гаргахгүй байхыг ГИХГ-аас зөвлөжээ.

Цаашид Гадаадын Иргэн, Харьяатын Газраас хяналт шалгалтыг эрчимжүүлж, тогтмол хяналт тавих тул гадаадын иргэд болон уригч иргэн, хуулийн этгээд нь хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, аливаа төрлийн зөрчил гаргах гаргахгүй байх, гадаадын иргэний эрх ашиг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд онцгойлон анхаарах шаардлагатайг сануулж байна.


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656413
1 эможи

ГИХГ
гадаадын иргэн харьяатын газар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up