ХЭРЭГ: Хүчингийн хэрэгтний эхнэр “Чи манай нөхөрт гомдолгүй гэсэн өргөдөл бичиж өгвөл 20 сая төгрөг өгье” гэжээ

2024 оны 4 сарын 18

Arslan.mn

Дорноговь аймгийн ...суманд төрсөн, өдгөө 55 настай Б нь 2016 онд 13-тай байсан хамаатан садны холбоотой хохирогч охиныг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн, хамгийн сүүлд 2020 оны 3-р сард Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн “******” хотхоны *** байрны *** тоотод хохирогчийг дагуулан очиж хүчээр бэлгийн харьцаанд орсон хэрэгт холбогджээ.

Тодруулбал, 2016 оноос 2020 он хүртэл 4 жилийн хугацааанд 20 удаа ххүчиндсэн хэрэг гарчээ.

Энэ талаар хохирогч нь “... Би одоо 18 настай. Намайг 3 удаа хүчиндээгүй, үндсэндээ 20 удаагийн үйлдэл байгаа. Би 2007 оноос 2018 он хүртэл ээжийнхээ төрсөн эгч болох С.Э-гийн гэрт амьдарч эхэлсэн. Эгчийн нөхөр Ч.Б 2016 оноос 2020 он хүртэл хугацаанд намайг хүчиндсэн. Дөрвөн жилийн хугацаанд маш олон удаагийн хүчиндэх үйлдэл байсан. Намайг 13 настай байхад зун Ч.Б-ын гэр болох Дорноговь аймгийн Айраг сумын 4-р баг, Төмөр замын ... тоотод байхад эгч ээлжийн ажилдаа явчихсан үед шөнө Б ах миний хажуу талаар орж ирээд нүцгэн хэвтсэн. Миний хувцасыг тайлах гэхээр нь би уйлахад хүчээр тайлаад бэлгийн харилцаанд орсон. Тухайн үед Б ах намайг “гэрийнхэндээ хэлвэл ална шүү” гэж дарамталсан. Гэсэн ч би ээж эгчид хэлсэн. Э эгч надад итгээгүй, харин Б ахад хэлчихсэн байсан. Тэгэхэд Б ах “худлаа ярьж байгаа юм” гээд тоогоогүй. Тэрнээс хойш Э эгч ажилдаа явсан хойгуур хааяадаа надтай бэлгийн харилцаанд орж эхэлсэн. 2018 оны зун би ээжид Б ахын талаар хэлтэл намайг Улаанбаатар хотод өөр дээрээ авсан. 2020 оны 3-р сарын сүүлээр гэртээ байхад Б ах над руу залгаад .... хотхон руу орсон гэдгээ хэлж болохгүй шүү гэж хэлэхээр нь би цагдаа нар мэдэх байх даа гэж хэлээд утсаа тасалсан...

Би гомдолтой байна. Эмчилгээ хийлгээд миний баруун, зүүн өндгөвчид гисалда үүссэн байсан. Сая тэрийгээ авхуулах гэсэн боловч шимэгдэхгүй байна гээд зөндөө эмчилгээ хийлгэсэн. ...Хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү... “ гэжээ.

Хохирогч охины хойд эцэг ийн мэдүүлжээ.

“... миний дагавар охин байгаа юм. Ч.Б тухайн үед ял эдэлж байсан, эхнэр С.Э нь Айраг суманд ганцаараа байхад хэцүү байна гээд охиныг аваад тэнд цэцэрлэгт явуулж, сургуульд оруулсан. Тэгээд 2017 онд Улаанбаатар хотод ирж эхнэр бид хоёртой хамт амьдарч байна. Охин маань Ч.Б-г манайд гаднаас ороод ирэхэд гэнэт л өөр болчихдог. Царайг нь харахаар нэг л юмнаас айсан, хийж байгаа юмаа мартаад л сандраад байхыг нь ажигласан. Би тэр өдөр 15 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд эхнэр уйлчихсан, С.Э нар хамт байсан. Тэд гомдолгүй гээд “өргөдөл бичээд өгчих” гээд шахаад байгаа бололтой зогсож байсан. “Чи манай нөхөр, Э хоёрт гомдол саналгүй гэсэн өргөдөл бичээд өгвөл тус бүрт нь 20.000.000 төгрөг өгье” гэж гуйсан. Манай эхнэр “би хүүхдээ мөнгөөр худалдаж чадахгүй, тэр мөнгийг чинь авахгүй, харин таныг бодоод Ч.Б ахад гомдол саналгүй гэсэн өргөдөл бичиж өгье” гэсэн. Ингээд өргөдөл бичихээр болтол эхнэр “бичиж чадахгүй” гэсэнд С.Э “би бичье” гээд өргөдөл бичээд манай эхнэр, охин хоёроор гарын үсэг зуруулсан...” гэж мэдүүлжээ.

Харин шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж, шүүгдэгч Б-г “Бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 15 жилийн ХОРИХ ЯЛЫГ хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Энэхүү хэргийн талаар МУ-ын шүүхийн шийдвэрийн цахим сангаас харав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656411
7 эможи

keyboard_arrow_up