“Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөг” үргэлжилж байна
Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид болон ахлах ангийн сурагчдад мэргэжлийн баримжаа олгох зорилгоор “Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг улс орон даяар энэ сарын 9-26-ны өдрүүдэд “УБТЗ” ХНН-ээс охион байгуулж байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, түүнд шаардлагатай боловсон хүчний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсээр байх тул төмөр замын тээврийн салбарт шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулж буй ажээ.
Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Архангай, Өвөрхангай, Баянхонгор зэрэг 17 аймагт зохион байгуулагдаж байгаа өдөрлөгт одоогоор 46 сургуулийн 2000 гаруй сурагчид оролцож, төмөр замын мэргэжлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваад байна.
Ирэх долоо хоногт Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Дундговь, Өмнөговь аймагт өдөрлөгийн үйл ажиллагаа үргэлжилнэ гэлээ.