Төрийн банк: “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна

2024 оны 4 сарын 18

Arslan.mn

Төрийн банк байгальд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, харилцагчдад таниулах нөгөө талаас иргэдийн байгаль орчинд ээлтэй худалдан авалтыг дэмжих зорилго бүхий “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна.

Бид дундаж давхаргыг дэмжигч банк байхаар зорихын зэрэгцээ гадагшаа болон дотооддоо чиглэсэн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан нийт харилцагч, ажилтнуудын хамтаар байгаль орчин, нийгэмд ээлтэй, эерэг нөлөөллийг үзүүлэхэд анхаарал хандуулсаар ирсэн билээ.

Тогтвортой хөгжилд чиглэсэн банкны бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүлэн харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тогтмол сайжруулах замаар байгаль орчин нийгэмд ээлтэй байдлыг манлайлан ажиллах зорилтынхоо дагуу бизнес эрхлэгч,  хэрэглэгчийг холбох гүүр нь болж энэ төрлийн үзэсгэлэн худалдааг салбартаа анхлан санаачлан хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаагаар эрчим хүчний хэмнэлттэй эко амины орон сууц, тээврийн хэрэгсэл, цахилгаан бараа, тоног төхөөрөмж гэх мэт хэрэглэгчдийн гарт шууд хүрэх бэлэн бүтээгдэхүүнүүд борлуулагдах бөгөөд харилцагч та дараах зээлүүдийг шуурхай шийдүүлэн авах боломж бүрдэнэ. Үүнд:

  • Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл;
  • Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн зээл;
  • Эко бохирын систем, дулаалгын материалын зээл;
  • Эко тээврийн хэрэгслийн зээл;
  • Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан барааны зээл;
  • Унадаг дугуй, скүүтерийн зээл;
  • Мөн энэ удаагийн үзэсгэлэн худалдаагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийг дэмжихэд онцгой анхаарал хандуулан нийт оролцогчдын 30-аас багагүй хувийг эзэлсэн байхаар зорин ажиллаж байна.

Хэзээ: 2024 оны 04-р сарын 22-28-ныг дуустал долоо хоногийн турш өдөр бүр 11:00-19:00 цагт

Хаана: МҮЭСТО

Эрхэм харилцагч таныг “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаагаар зочлон байгаль орчинд ээлтэй сонголт хийхийг уриалж байна.

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656404
0 эможи

keyboard_arrow_up