ӨЧИГДӨР: Завхан аймагт далан задарч 6 айл өрхийн 2 байшин, 4 гэр, 6 хашаа усанд автжээ

2024 оны 4 сарын 18

Arslan.mn

Өчигдөр буюу 2024 оны 4 сарын 17-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт ногоочдын хэсэгт ногоо усалгааны далан сэтэрсэн дуудлага мэдээлэл ОБГ-т иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу очиход ногоо усалгааны далан сэтэрснээс улбаалан 6 айл өрхийн 2 байшин, 4 гэр, 6 хашаа усанд автсан байжээ.

Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчдыг тус газарт 3 цаг 35 минут ажиллаж 18 тонн ус соруулан, шуудууг цэвэрлэж аюулгүй болгосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656384
1 эможи

завхан
обг
усалгааны далан задарсан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up