СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 16 настай охины аминд хүрсэн эмэгтэй жолооч хааз, тормозоо андуурч гишгэжээ

2024 оны 4 сарын 18

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр 19:00 цагийн орчимд "Toyota Prius" загварын автомашин "Hyundai Verna" загварын автомашинтай мөргөлдсөн осол гарчээ. 

Харамсалтай нь уг ослын үеэр явганаар зорчиж байсан 9-14 насны зургаан хүүхэд, насанд хүрсэн нэг хүн мөргүүлсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар ослын улмаас нэг хүүхэд нас барсан гэж ЦЕГ-аас мэдээлсэн. 

Албан бус эх сурвалжийн мэдээллээр 16 настай охин бэртлээ даалгүй нас барсан аж. Харин осол гаргасан жолооч эмэгтэй жолооч бөгөөд хааз тормозоо андуурч гишгэсэн гэх мэдээлэл байна.

Мөн хамт явсан 13 настай эрэгтэй хүүхдийн шилбэний яс хугарсан, 13 настай эрэгтэй хүүхдийн хоёр талын дунд чөмөгний хугарсан, 40 настай эмэгтэй тархины битүү гэмтэл авсан, 11 настай эрэгтэй хүүхдийн чөмөг хугарсан, 12 настай эрэгтэй хүүхэд тархины гэмтэл, 8 настай эрэгтэй хүүхэд толгойдоо гэмтэл авчээ. Эдгээр хүмүүс ГССҮТ-д эмчлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
6
ouch an post
confuse an post
angry an post
6
656383
14 эможи

1
2024-04-19 14:48
Эмэгтэй хүн хамгийн аюултай шүү жолоо барихдаа ямарч чадваргүй сул дорой харагддаг ихэнх эмэгтэй жолооч гээд өөрсддөө нэр зүүчихсэн одоо тэр олон хүний хохирол яанааЗүгээр нэг хашаа мөргөөд машинаа эвдсэн бол маш их азтай бх блаа хайран хүүхэдүүд энэ эмэгтэй дахиж жолоодох эрх өгөөд хэрэггүй ээ
Bolorod Nergui
2024-04-18 15:21
Joloonii dadlaga tun baga hangaltgui hiilgedeg, joloonii shalgalt n denduu amarhan ogson bolgoniig n yaj iij baigaad nudee aniad tentsuuleed unemleh ogood bhaar ur dund n mash olon muu jolooch nemeed boon osol awaar uusej baina
Батэнх
2024-04-18 11:59
Жолооч бэлтгэх курсийн сургалтыг сайжруулж хугацааг уртасгах жолооны дадлага чанартай хийлгэх шалгалт авч буй цагдаагийн хяналтын нөхдийн хариуцлага өндөр байх жолоо барих тоглоом тохуурхал биш авто инженер бат энх
№-"
2024-04-18 11:07
ёстой эргүү ацнууд юм аа.
Зочин
2024-04-18 09:40
1-р ангын хүүхдээс долоон дор юм бичхийн. Хүн ойлгохын арга алга
keyboard_arrow_up