СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хайлаастад авто ослын улмаас 16 настай охин нас барж, 8-40 насны 6 хүн хүнд гэмтжээ
Хайлаастын Өрхийн эмнэлгийн хажууд өнөөдөр /2024.04.17/ 19:00 цагийн орчимд ..... маркийн авто машин 6 хүүхэд, 1 том хүн мөргөсөн ноцтой осол гарчээ. Эх сурвалжийн мэдээллээр 16 настай охин бэртлээ даалгүй нас барсан байна. Мөн хамт явсан 13 настай эрэгтэй хүүхдийн шилбэний яс хугарсан, 13 настай эрэгтэй хүүхдийн хоёр талын дунд чөмөгний хугарсан, 40 настай эмэгтэй тархины битүү гэмтэл авсан, 11 настай эрэгтэй хүүхдийн чөмөг хугарсан, 12 настай эрэгтэй хүүхэд тархины гэмтэл, 8 настай эрэгтэй хүүхэд толгойдоо гэмтэл авчээ. Эдгээр хүмүүс ГССҮТ-д эмчлүүлж байна.
Албаныхнаас нэмэлт мэдээлэл авахад Prius, Verna хоёр автомашин мөргөлдсөний улмаас замаар гарч явсан 16 настай охин осолд өртөж нас барсан бол 6 хүн хүнд гэмтжээ.