ҮСХ: Иргэдийн зээл өмнөх оны мөн үеийнхээс 36.6 хувиар өссөн
2024 оны 4 сарын 17
Энэ оны 3-р сарын сүүлчээр нийт зээлийн өрийн үлдэгдэл 29.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 25.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Үүнийг задалбал,
- Иргэдийн зээл 36.9 хувиар буюу 4.6 их наядаар өссөн бол хувийн байгууллагуудын зээл 10.7 хувиар буюу 1.1 их наяд төгрөгөөр өсөөд байгаа юм.
- Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 58.9 хувь нь иргэдийн зээл бол 36.6 хувь нь хувийн байгууллагынх, 0.6 хувь нь төрийн байгууллагынх 0.9 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагын зээлүүд байгаа аж.
- Чанарын ангиллаар авч үзвэл хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 25.8 их наяд, анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 1.3 их наяд, чанаргүй зээл 2.1 их наяд төгрөг болжээ.
- Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 88.6 хувь нь хэвийн зээл, 4.3 хувь нь анхаарал хандуулах зээл, 7.1 хувь нь чанаргүй зээл эзэлж байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









656380
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс