Гадаадын тагнуултай хамтарсан гэх хамба З.Санждорж “хуурамч богд“ тодруулахаар зэхэж байсан нь тогтоогджээ
2024 оны 4 сарын 17
Энэ сарын эхээр хамба лам З.Санждорж болон түүний зөвлөхөөр ажилладаг Д.Бямбажав нарыг Монгол улсын эрүүгийн хуулийн 19.4-т зааснаар буюу гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэрэгт холбогдуулан саатуулаад байгаа билээ. Саатуулах болсон үндэслэл нь тэднийг гаднын тагнуулд мэдээлэл өгч, Х Богдыг тодруулах үйл ажиллагааг удаашруулахад нөлөөлсөн хэмээн үзэж байгаа аж.
Тодруулбал, хяналт, шалгалтын явцад "Монголын бурхан шашинтны шинэ төв" хийдийн хамба лам З.Санждорж нь "хуурамч" богдыг тодруулахаар бэлтгэж байсныг эд мөрийн баримттайгаар тогтоосон байна.
Уг хяналт шалгалтын үр дүнг тодруулбал, тэрээр 2020 онд өөрийн нууц хүүг Х Богд болгон тодруулахаар зэхэж, түүнд тусгайлан зориулж гэгээнтний суудал захиалан хийлгэж, хувцас өмсгөл, шашны эд зүйлсийг бэлтгэсэн байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
656348
3 эможи
Зочин
2024-10-31 01:29
Далай Лам Ванчин Богд Жэцундамба Жавзандамбын тодруулсан хутагтууд албан ёсных,номт гурав биесээ тодруулдаг Жаягтай.Одоогын
Зочин
2024-04-19 07:11
Энэ жинхэнэ хамба биш байна. Хуурамч Санждорж байна.хахахаха
Зочин
2024-04-17 16:25
Нөгөө далай ламтай өөрийн охиноо суулгах гэсэн лам гэдэг үнэнүү..тэгвэлч айхтарал хүн байнадаа богдоо танихгүй будлиад байна уу гээд байсан чинь богдийгоо өөрөө үйлдвэрлэчээд байсан болж таарах гээд байнуу
Санжаахүү
2024-04-17 11:26
Одоогийнх нь тэгээд хуурамч биш үү. Хуцваа.
зочин
2024-04-17 09:48
Хуурамч Дамбийжаа гэдэг шиг үү
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс