Эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэхэд сайн өдөр

2024 оны 4 сарын 17

Arslan.mn

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН ХОЁР ХАР ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын 4 сарын 17, Буд гараг. Билгийн тооллын 9, Үнэг одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:59-19:45.

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Тэрсүүд өдөр.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656340
0 эможи

keyboard_arrow_up