ТОДРУУЛГА: Ах нь “биеэ хамгаалах“ үүднээс хэрэглээрэй гэж өгсөн нулимс асгаруулагчаа ангийнхандаа үзүүлэх гэж байгаад хий алджээ

2024 оны 4 сарын 16

Arslan.mn

Баянзүрх дүүргийн 147 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацсанаас болж, 60 гаруй хүүхэд хордоод байна.

Тодруулбал, насанд хүрсэн 3 хүнийг Цэргийн төв эмнэлэг, 37 хүүхэд ЭХЭМҮТ, 8 хүүхэд БЗДНЭ, 19 хүүхэд МЯСЭ тусламж үзүүлж тээвэрлэн, түргэн тусламжийн 7 баг ажиллаж байгаа юм.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "  БЗД-ийн аравдугаар хороо 147 дугаар сургуулиас өнөөдөр 10:47 цагт дуудлага, мэдээлэл ирсэн. Хэргийг шалгаж байна.

Хордлого авсан хүмүүс Цэргийн нэгдсэн төв эмнэлгийн хордлогийн төв болон ЭХЭМҮТ-д хүргэгдсэн.  Хордсон гэх оношийг эмнэлгийн байгууллага шинжлэн судалж байгаа.

Эхний байдлаар нулимс асгаруулагч хий юм байна лээ. Хамгаалалтын албанд ажилладаг ах нь биеэ хамгаалах үедээ хэрэглээрэй гэж дүүдээ өгсөн гэсэн мэдээлэл байна.  Ах нь биеэ хамгаалах үүднээс хэрэглээрэй гэснийг нь ангийнхандаа онгирч үзүүлэх гэж байгаад хий алджээ. Битүү орчинд цацсан болохоор утаа нь хоолой боох, нулимс асгаруулах үйлчилгээтэй байдаг. Тухайн хүүхэд түүнийг нь мэдэхгүй цацчихсан. Одоо эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдийн бие тогтворжсон ажиглалтын байдалтай байгаа мэдээлэл авч байна" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
2
angry an post
1
656324
11 эможи

keyboard_arrow_up