СБД-ийн 14, ЧД-ийн 14, 18 дугаар хорооны 158 га газрыг дахин төлөвлөсөн

2024 оны 4 сарын 16

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны гэр хорооллын 158 га газрын 2,206 нэгж талбарыг Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах хүрээнд чөлөөлж, дахин төлөвлөсөн. Энэхүү ажилтай холбоотойгоор Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн талаар мэдээлэл өгөх, хамрагдаж буй өрхүүдийн судалгаа, санал асуулгыг цуглуулах үүрэг бүхий албан хаагчид болон эд хөрөнгийн үнэлгээг хийх хараат бус үнэлгээний компанийн ажилтнууд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 35 дугаар сургуулийн баруун талд “Лили” /Жасмин/ төвийн хоёр давхарт ажиллаж байгааг Нийслэлийн Орон Сууцны Корпорац компаниас мэдээллээ.

Өнгөрсөн хугацаанд тухайн бүс нутгийн 1,429 иргэнээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авахад нийт иргэдийн 96.5 хувь нь газар чөлөөлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. 

Одоогийн байдлаар Чингэлтэй дүүргийн 507 нэгж талбар, Сүхбаатар дүүргийн 268 нэгж талбарын хээрийн судалгаа буюу хэмжилтийг хийсэн бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийх явц 35 хувьтай үргэлжилж байгаа аж. 

Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулахдаа бүрэн төлөвлөлт хийх бөгөөд эхний ээлжид 12 мянган айлын орон сууцыг барина. Ингэснээр тухайн бүсийн агаар хөрсний бохирдол, замын түгжрэлийн асуудлыг  цогцоор шийднэ хэмээн үзэж байна. 

Arslan.mn

Эх сурвалж:  “НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ХК
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656305
0 эможи

Сэлбэ дэд төв

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up