Т.Чимгээ төрөөс 48 тэрбум төгрөг НЭХЭМЖИЛЖЭЭ

2024 оны 4 сарын 16

Arslan.mn

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлж явсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүхийн шийдвэрээр суллаад 3 жил, “цагаатгаад” 1 жил болж байна.

Харин Т.Чимгээ 2024 оны гуравдугаар сарын 6-нд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар өмнө бид мэдээлж байсан. 

Тэгвэл Т.Чимгээ төрөөс 48 тэрбум төгрөг  нэхэмжилсэн байна. 

Тодруулбал, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд уг хилсээр холбогдуулан олон сараар цагдан хорьж, улмаар шүүхээс 20 жилийн ялаар шийтгүүлж, 5 жил 8 сар шоронд ял эдэлж эрүүдэн шүүгдсэний улмаас эрүүл мэнд эд материалын бодит хохирол, эрүүдэн шүүгдэж, бие сэтгэл санааны хүнд дарамтад өртөж нэр төр, алдар хүнд, эргэж олдохгүй цаг хугацаа, үр хүүхдийнхээ амь насаар хохирсон, үлдсэн насандаа "алуурчин” гэх гүтгэлэг доромжлолын төлбөрт 48 тэрбум төгрөгийг ийг Төрөөс нэхэмжилж байна” гэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656300
2 эможи

Зочин
2024-04-16 14:33
Аман зураг алдадгүй дээ
5
2024-04-16 11:11
Их доромжлох юм даа... Баатар найруулагч тайзан дээр биш амьдрал дээр найруулаад байгаа нь аймшигтай
keyboard_arrow_up