Хүүхэд нь эндсэн бол алдарт эхийн одон олгодоггүй байх ЗААЛТЫГ өөрчилнө

2024 оны 4 сарын 16

Arslan.mn

Ерөнхийлөгчийн тамгын газар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл боловсруулж, олон нийтээс санал авч эхэлжээ.

Хүүхэд тээж төрүүлсэн тоогоороо Алдарт эхийн одон авах болзол хангасан ч аль нэг хүүхэд нь эндсэн тохиолдолд уг одонг олгодоггүй одоогийн зохицуулалтыг халахаар уг төслийг боловсруулсан байна.

Харин энэ иргэдээс санал авч буй хуулийн нэмэлт өөрчлөлт дэмжигдвэл ээжүүд хүүхэд тээж төрүүлсэн тоогоороо алдарт эхийн одон авах боломж бүрдэх юм байна. 

Өөрөөр хэлбэл, өмнөх хуульд заасан шалтгаанаар алдарт эхийн одонгоо авч чадаагүй ээжүүд нөхөж авах хүсэлтээ өгч болох аж.

Иргэн та энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөд санал өгөх бол энд дарж хандаана уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656298
2 эможи

Bayanjargal
2024-04-16 23:50
Odoo baigaa huuliin zaaltiig oorchilj 4 n huuhed toruulsen l bol odon olgoh erhtei bolgohiig 100% demjij bn bi ooroo 4 bitgii hel 5 torood 2 huuhdee aldaj baisan eej baina.Uriin hagatsal eh hunii setgelees hezeech gargdgui yum
Солонго Усан-их
2024-04-16 22:44
Одоо баыгаа Хуулийн заалтыг өөрчилж 4н хүүхэд төрүүлсэн л бол одон олгох эрхтэй болгох
keyboard_arrow_up