АТҮТ: “Улаанбаатар хотын серийн дугаар олгохгүй“ гэдэг мэдээлэл худал
Өнөөдөр цахим орчинд автомашины серийн дугаартай холбоотой тархаад буй мэдээллийн талаар Авто Тээврийн Үндэсний Төв- мэдээлэл хийлээ. "Өнөөдрөөс шинэ машин худалдан авч байгаа иргэдэд Улаанбаатар хотын серийн дугаар олгохгүй. Худалдан авах хүсэлт 300,000 төгрөг" болсон гэдэг нь худал мэдээлэл гэлээ.
Тэдний зүгээс импортын тээврийн хэрэгслийн дугаараа захиалаад орж ирвэл хэвийн олгож байна гэсэн юм.
Мөн түүнчлэн, "Худалдан авах хүсэлт нь 300,000" гэж бичсэн байсан. Тийм зүйл огт байхгүй. Сошиал орчинд худал мэдээлэл түгээжээ. Энэ мэдээллийг хэн, ямар зориулалттай гаргаад байгааг мэдэхгүй юм. АТҮТ-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Орж ирсэн импортын машиныг бүртгэж, дугаарыг хэвийн олгож байна хэмээн тодруулга мэдээлэл өглөө.