“Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд” VI чуулга Өмнөговьд болно
2024 оны 4 сарын 15
Энэ сарын 26-28-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод “Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд” үндэсний чуулга уулзалт VI удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү чуулга нь уул уурхайн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж байгаа асуудлуудыг нь тодорхойлох, хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн өндөр ач холбогдолтой чуулга юм.
Үүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, "Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл" ТББ, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо, Уул уурхай, ашигт малтмалын салбарын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын геологич эмэгтэйчүүдийн холбоод нэгдэж хамтран зохион байгуулах аж.
Эрдэс баялгийн салбарт 2020 оны байдлаар нийт 50 гаруй мянган хүн ажиллаж байгаагаас үүний 15 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэсэн тоон мэдээлэл байдаг юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
656278
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс