“Илүүдэл жингүй-Эртэч Сүхбаатарчууд“ аян 6 сарын турш үргэлжилнэ
2024 оны 4 сарын 15
Монгол улсад биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газраас "Илүүдэл жингүй-Эртэч Сүхбаатарчууд" уриатай бүх нийтийн гүйлтийн аяныг эхлүүлсэн байна.
Энэхүү аян нь энэ сараас эхлэн 2024 оны 10 сарын 12-ны өдрийг хүртэл нийт 6 сарын турш үргэлжлэх аж. Ингэхдээ долоо хоног бүрийн бямба гарагийн өглөө 07:00 цагт Сүхбаатар аймгийн төв талбайд зохион байгуулагдана гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656275
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс