Мөнгө угаасан байж болзошгүй тул БАЯН Р.БАЗАРЫН ажлын байрыг нэгжиж байна
2024 оны 4 сарын 15
Эрүүгийн цагдаагийн албанаас "Алтайн хүдэр" ХХК-ийн захирал Р.Базарын ажлын байранд яг одоо шалгалт хийж байна.
Тодруулбал, Р.Базарыг сонгуулийн ажил санхүүжүүлэх зорилгоор их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлжээ. Улмаар түүний “Шангри-Ла” дахь ажлын байранд нэгжлэг хийж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Одоогоор тус компанийн гүйцэтгэх захирлаас тайлбар, мэдүүлэг авахаар Эрүүгийн цагдаагийн албанд авчирчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656274
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс