АТҮТ: Шинэ машин худалдаж авбал Улаанбаатарын серитэй дугаар олгохгүй гэдэг мэдээлэл худал

2024 оны 4 сарын 15

Arslan.mn

"Өнөөдрөөс автомашин шинээр худалдан авч байгаа иргэдэд Улаанбаатар хотын серийн дугаар олгохгүй. Худалдан авах хүсэлт 300,0 төгрөгөөс эхлэхээр байна" гэх мэдээлэл цахим орчинд гараад буй.

Тэгвэл энэ талаар Автотээврийн үндэсний төвөөс тодруулахад "  Энэ худал мэдээлэл. Импортын тээврийн хэрэгслийн дугаараа захиалаад орж ирвэл хэвийн олгож байна.  Худалдан авах хүсэлт нь 300,000 гэж бичсэн байсан. Тийм зүйл огт байхгүй.Сошиал орчинд худал мэдээлэл түгээжээ. 

Харин зарим сери буюу лхагва, пүрэв, баасан гарагт хязгаарлагддаг 3,8; 4,9; 5,0-ээр төгссөн дугаар дууссан" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656272
1 эможи

keyboard_arrow_up