Амралтын өдөр болсон хүчтэй шуурганаар төөрсөн, алга болсон 12 дуудлага мэдээлэл ирсэн
2024 оны 4 сарын 15
Өнгөрсөн амралтын өдөр болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад, Баянхонгор аймгийн Жинст, Баянцагаан сумдад 12 иргэн төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, иргэдийг эсэн мэнд олсон талаар Онцгой байдлын газраас мэдээллээ.
Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад, Баянхонгор аймгийн Жинст, Баянцагаан суманд 21 гэр, 22 байшин, таван гараашны дээвэр, гурван хашаа нурсан ба Онцгой байдлын алба хаагчид Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Өвөрхангай аймгийн Хужирт, Өмнөговь аймгийн Ханбогд суманд цас, шаварт суусан гурван автомашиныг татан гаргаж, 10 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656263
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс