Улсад их хэмжээний өртэй ЭРЭЛИЙН Б.ЭРДЭНЭБАТААС болж “замын ажил“ СААТСААР...

2024 оны 4 сарын 15

Arslan.mn

Наадамчдын гудамжнаас баруун үйлдвэрийн гудамж хүртэлх буюу бидний хэлж заншсанаар Мишээлийн уулзвараас Говийн зам хүртэлх замын ажил эхлээд хоёр жилийн хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна.

Учир нь "Эрэл" хэмээх эрх, дархтай компани замын барилгын ажлыг явуулах "газрыг чөлөөлөхгүй" байгаагаас үүдэн өнөөдөр ийнхүү 1,2 км замын ажил зогсонги байдалд ороод байна.

Тус замын барилгын ажлыг "Тотал Инж" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт хийгдсэн хэсэгт буюу гүүрийн ажил болон 760 метр замын ажлыг бүрэн хийж дуусгаад байгаа аж. Үргэлжлүүлэн "Эрэл" ХХК-ий үйлдвэрийн байрны хойгуур буюу хуучин төмөр зам байсан хэсгээр зам тавих аж. Тус компанийхан тухайн төмөр замыг өөрсдийн материалаа татахдаа ашигладаг гэх тайлбарыг хэлдэг ч төмөр замыг олон жил ашиглаагүй нь тогтоогдсон байна.

Arslan.mn

Ингээд Нийслэлийн Засаг дарга тухайн хэсгийг чөлөөлөх захирамж гаргасан хэдий ч Б.Эрдэнэбат гэдэг хүн тус захирамжийг үл тоон газар чөлөөлөхөөр очсон ажилчдын ажлыг хийлгэхгүйгээр үл барам машин техникийг нь хааж зогсох, машины кабинд нь дайрч орж суух, суулт хийх зэрэг үйлдлийг үзүүлдэг байна. 

Эрэлийн Б.Эрдэнэбат гэгч нь 2011 оноос хойш гурван банк буюу Монгол Улсын Хөгжлийн банк, Хаан банк, Хас банкнаас нийтдээ 155 ТЭРБУМ 564 САЯ төгрөгийн зээл авсан хэдий ч өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулаагүй луу унжсаар яваа. Гэтэл өнөөдөр өөрийн эзэмшлийн газар нэрийн дор улсын ажлыг уяж, замын төслийн бүрэн зогсоосон байх юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
656246
1 эможи

keyboard_arrow_up