ШУУРХАЙ : “Баян“ хочтой Р.Базарааг мөнгө угаасан хэргээр өнөөдөр өглөө БАРИВЧИЛЖЭЭ

2024 оны 4 сарын 15

Arslan.mn 

Өнөө өглөө Эрүүгийн Цагдаагийн албанаас "Баян" хочтой Р.Базарааг баривчилсан байна. 

Тодруулбал, Говь-Алтай аймагт Таяннуурын уурхайгаас төмрийн хүдрийг тонн тонноор нь олборлодог “Алтайн хүдэр” хэмээх компанийн эзэн "Баян" гэх тодотголтой Р.Базараагийн хамаарал бүхий Тээвэр хөгжлийн банк, Алтайн хүдэр, Бүрдэл майнинг зэрэг аж ахуйн нэгжүүдэд яг одоо Эрүүгийн  цагдаагийн албанаас нэгжлэг хийж буй талаар албан бус эх сурвалж мэдээллээ. 

Алтайн хүдэр, Бүрдэл майнинг компаниудын ажилчдын зүгээс "өнөө өглөө ажилдаа ирэхэд хамгаалалт гарсан байсан. ЭЦА-аас нэгжлэг хийж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн хэмээн мэдэнд мэдэгдсэн. Тиймээс бид өөр ямар нэгэн мэдээлэлгүй ажлынхаа гадаа хүлээлтийн байдалтай байна" гэсэн мэдээллийг өгчээ. 

Мөн албан бус эх сурвалжийн зүгээс дээрх компаниудыг мөнгө угаасан, хууль бус үйлдлүүд санхүүжүүлсэн хэмээн үзэж ийнхүү шалгалтын ажиллагаа явуулж буй талаар мэдээллээ. 

Р.Базараагийн “Эко алтан заамар” компани нь “Бүрдэл майнинг” болон зүсээ хувиргаад, туулын амийг таслахаар дахин алт олборлож эхэлсэн талаар бид өмнө мэдээлэл хүргэж байсан билээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
656242
5 эможи

keyboard_arrow_up