Амиа алдсан алба хаагчийг сүүлчийн замд нь үдлээ

2024 оны 4 сарын 15

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд өнгөрсөн долоо хоногт /2024.04.08/ гал гарч, галыг унтраахаар ажиллаж байсан нэг алба хаагч харамсалтайгаар амиа алдсан.

Талийгаачийг сүүлчийн замд нь өнөөдөр /2024.04.15/ үдлээ.

Тухайн галын дуудлагад Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн гал түймрийн тархалтыг таван цаг гаруй хугацаанд ажиллаж бүрэн унтраасан. Гал түймэрт үйлчилгээний зориулалтай гурван ддавхар /зоорийн хоёр давхартай/ 15х10 метрийн хэмжээтэй төмөр бетонон карказ, блокон дүүргэлттэй, хөөсөн пасадтай, барилгын 1-3 давхар өртөж шатсан. Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын нэг алба хаагч гал түймэрт өртөж, харамсалтайгаар амь насаа алдсан юм.

Талийгаачийн ар гэр, хамтран ажиллагсдад гүн эмгэнэл илэрхийлье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656236
0 эможи

keyboard_arrow_up