“ХАЛХЫН ЦОГТ ХУНТАЙЖ БА ХУЖИРТ СУМ СУРГУУЛЬ, ТҮҮХ, СОЁЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаас хийсэн фото сурвалжлага

2024 оны 4 сарын 14

“Халхын Цогт хунтайж ба Хужирт сум, сургууль”эрдэм шинжилгээний хурал боллоо. Энэ жил Өвөрхангай аймгийн Хужирт сум байгуулагдсаны 90 жил, Ерөнхий боловсролын сургууль байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээд олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ амралтын өдрүүдэд “Халхын Цогт хунтайж ба Хужирт сум, сургууль” эрдэм шинжилгээний хурал боллоо.

Төрөлх сумынхаа үүсэл хөгжил, газар зүйн онцлог байдал болоод сумаасаа төрөн гарсан эрдэмтдийн Монгол улсын түүх ,шинжлэх ухаан, шашин соёл, боловсролын салбарт ямархан тод мөртэй байж ирснийг таниулан дэлгэсэн эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө.

“Халхын Цогт хунтайж ба Хужирт сум, сургууль”эрдэм шинжилгээний хуралд Хужирт сумаас төрөн гарсан эрдэмтэд, доктор профессорууд болон ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн докторууд, Архивийн ерөнхий газрын эрдэм шинжилгээний мэргэжилтнүүд оролцлоо.

Тус хурлыг Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутгийн зөвлөл, Өвөрхангай аймгийн Хужирт сумын ИХТ,ЗДТГ, ЕБС-уулаас санаачлан ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Өвөрхангай аймгийн Хужирт сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн ажлын хэсэг зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурлыг Чингис Үндэсний Музей дэмжин оролцлоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656231
1 эможи

keyboard_arrow_up