ФОТО: Ерөнхий боловсролын сургуулийн 99 хүүхэд нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал“-ыг ЭГШИГЛҮҮЛЛЭЭ
2024 оны 4 сарын 12
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Монголын багш нарын VIII их хурал өнөөдөр Ерөнхий боловсрол, насан туршийн суралцахуйн салбар хуралдаанаар үргэлжиллээ.
Тус хуралдааныг нээлтэд Ерөнхий боловсролын сургуулийн 99 хүүхэд оролцож, нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал“-ыг ЭГШИГЛҮҮЛЛЭЭ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх их хурлыг нээж үг хэлсэн юм.
Ерөнхий боловсрол, насан туршийн суралцахуйн салбар хуралдаанд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиас хамт олныхоо хурлаас сонгогдон төлөөлөх эрх авсан 656 төлөөлөгч, багш, мэргэжилтнүүд оролцлоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656224
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс