Хамгаалалтын албаны хамгаалагчид зочид буудалд орох хооронд машинаас нь хийн буу хулгайлжээ

2024 оны 4 сарын 12

Arslan.mn

Хамгаалалтын албаны хамгаалагчид зочид буудалд орох хооронд машинаас нь хийн буу хулгайлжээ.

Тодруулбал, “Б ... Секьюрити сервис” хамгаалалтын албаны хоёр хамгаалагчийг буудал ороод гараад ирэхэд нь машины цонхыг нь хагалан албаны хэрэгцээний “Форте-10” /Fort 10R 9mm/ загварын 9 мм-ийн гар буу, гурван ширхэг резинэн хошуутай сум, хар өнгийн арьсан гэрийн хамт хулгайлсан хэрэг гарчээ.

Болсон явдлын тухай хамгаалагчид ийн мэдүүлжээ.

“...Нисэх чиглэлд манай харуул хамгаалалтын компанийн хариуцан ажилладаг аж ахуй нэгж байгууллагуудын аюулгүй байдлыг шалгаж ажиллах ээлжтэй байсан. Албаны машин эвдрэлтэй байсан тул танил ахын “... “ дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгээд хоёр охинтой уулзахаар болоод 23:30 цагийн орчимд хорооллын 28 дугаар сургуулийн тэр хавьд байдаг “Анчин” гэх дэлгүүрийн дээр байдаг зочид буудлын 302 тоот өрөөнд орсон. Үүрийн 04:00 цагийн үед гарч ирэхэд машины жижиг гурвалжин цонхыг хагалчихсан байхаар нь цагдаа дуудаад ирж шалгахад юм алга болоогүй байна гээд явуулсан. Өглөө 08:00 цагт дараагийн ээлжиндээ ажлаа хүлээлгэж өгөх гэхэд машины голд байсан хийн гар бууг алга болсоныг мэдээд ахин цагдаад дуудлага өгсөн ...”

Хийн бууг нь өмнө хэдэнтээ ял шийтгүүлж байсан Ч.Ариунболд хулгайлсан нь тогтоогджээ. Тэрээр бууг сумын хамт 1,4 сая төгрөгийн өрөндөө өгсөн гэнэ. Хамгаалалын алба ч хамгаалагчид нь ”... өөрсдийн хангалтгүй үүрэг гүйцэтгэлээс болж ...” албаны бууг алдсаныг хүлээн зөвшөөрсөн байна.

Хийн буу нь сумын хамт нэг сая төгрөгөөр үнэлэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
16
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
2
angry an post
4
656219
28 эможи

Кккк
2024-04-14 19:42
Хүүхэндэж яваад буугаа алджээ хохь чинь хүүхэн бавахаар тэгжаагаан за
909
2024-04-13 20:55
Доодохоо удирдаж чадахаа бсан гаж донтон тэнэгүүдийг тайган болгох хэрэгтэй тэнэг махнууд хэлэх ч үг алга
zochin
2024-04-13 11:41
iim pizdaa naraa shrond hataaldaa hehe hoorhon shorongiin hatas shu hehehe
Зочин
2024-04-12 21:32
Буудалд охидуудтай яасан байх уу.
keyboard_arrow_up