Нийгмийн даатгалын системээс шалтгаалсан асуудлыг эхнээс нь шийдвэрлэж байна
2024 оны 4 сарын 12
Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд тэтгэмж авах хүсэлтээ илгээсэн ч авч чадаагүй байгаа тохиолдол байгаа билээ. Энэ асуудалтай холбоотойгоор НДЕГ дараах мэдээллийг өглөө.
Жирэмсний болон амаржсаны тэтгэмж, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмжийг шийдвэрлэх хуулийн хугацаа нь 14 хоног байдаг аж.
Программ шинэчлэлттэй холбоотойгоор энэ хугацаанд гацалт үүссэн байгаа бөгөөд уг хоцрогдлын хугацаанд үүссэн иргэдийн асуудлыг дараах таван дугаараар хүлээн авч, эхнээс нь асуудлыг нь шийдвэрлээд явж байна хэмээлээ.
НДЕГ-т 09:00-12:30, 13:30-17:00 цагийн хооронд
- 7288-8081
- 7288-8082
- 7288-8084
- 7288-8085
- 94782846 гэсэн дугаарууд ажиллаж, иргэдийн шийдэгдэхгүй байгаа асуудлыг хүлээн авч байна.
Иймд иргэн та жирэмсний болон амаржсаны тэтгэмж, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон боловч тэтгэмжийн мөнгөө аваагүй бол дээрх утсануудад холбогдож, мэдээллээ шалгуулан шийдвэрлүүлэх боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
656215
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс