Цасны хэмжээ багассан ч хаваржилтын байдал хүнд байна

2024 оны 4 сарын 12

Arslan.mn

Монгол орны нийт нутгийн 10 хувь нь цастай байна. Тодруулбал, Ховд, Завхан, Хөвсгөл, Увс болон Баян-Өлгийд бага хэмжээний цастай байгаа нь энэ юм. Хэдийгээр цасны хэмжээ багассан ч хаваржилт хүндэрч, малын хорогдол буурахгүй байна хэмээн УОК-оос мэдээлээд байна. 

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 6.6 сая мал хорогдсон байна. Үүнийг аймгаар нь авч үзвэл, 

  • Сүхбаатар аймагт 1.6 сая
  • Хэнтий аймагт 904,000
  • Архангай аймагт 692,000
  • Дорноговь аймагт 542,000
  • Төв аймагт 535,000
  • Булган аймагт 423,000
  • Дорнод аймагт 284,000
  • Дундговь аймагт 271,000
  • Хөвсгөл аймагт 291,000
  • Завхан аймагт 219,000 мал хорогдсон байдалтай байна.

Аймаг, орон нутгийн мэргэжлийн байгууллагууд малын сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулж, 513,948 малын сэг зэмийг устгаж, булшилж, ариутгал хийгээд байгаа бөгөөд малын сэг зэм устгах ажил 10%-тай явж байгаа аж.

Өнгөрсөн өдрүүдэд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд шар усны үер болж, сумын захиргааны байгууллага үерийн усыг зайлуулж, суваг шуудуу татжээ

.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656208
0 эможи

хаваржилт
keyboard_arrow_up