Он гарснаас хойш гадаадын 7,678 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан
2024 он гарсаар 2 улиралтай золгоод байна. Өнгөрсөн нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 11,165 иргэнд визний зөвшөөрөл олгоод байгаа тухай Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ. Мөн түүнчлэн, 11,004 иргэнд цахим виз олгоод буй аж. Харин эрх бүхий байгууллагын зөвшөөрлыг үндэслэн гадаадын 3,836 иргэнд МУ-д оршин суух зөвшөөрлийг олгож, 7,678 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ.
Энэ нь өнгөрсөн оны энэ үетэй харьцуулан үзвэл, визний зөвшөөрөл олголт 3,1 хувь, виз олголт 42,4 хувь, цахим виз олголт 5,9 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 13,4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
2024 онд виз зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан байна. Энэхүү цахимжуулалтын ажлыг төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах зорилгоор хийсэн бөгөөд 2024 он гарснаас хойш 13,473 аж ахуйн нэгж, байгууллагын 29,837 гадаадын иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, холбогдох хууль, журмын дагуу хянан, шийдвэрлэлээ талаар ГИХГ-аас мэдээлсэн юм.