ААН-ийн орлогын албан татварын 2023 оны буцаан олголтоор 68.6 тэрбум төгрөгийг шилжүүлж байна

2024 оны 4 сарын 12

Arslan.mn

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2023 оны буцаан олголтоор 68.6 тэрбум төгрөгийг ААН-үүдэд шилжүүлж эхэлж байна.

Эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор УИХ-аас 2019 онд баталсан Татварын багц хуулийн шинэчлэлээр татвар төлөгчдөд олон давуу талыг бий болгосны нэг нь татвар төлөгч аж ахуйн нэгжүүд ААНОАТ-ыг 1%-иар төлдөг болсон.

  • 300 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой ААН шууд 1%-аар татвар төлнө
  • 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ААН 10%-аар татвараа төлөөд төлсөн татварынхаа 90%-ийг буцаан авдаг болсон.

Мөн алсын зайн хөнгөлөлт, тусгайлан дэмжих салбарт үйл ажиллагаа явуулсны хөнгөлөлт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажил олгосны хөнгөлөлт зэрэг бусад хөнгөлөлтүүдийг татвар төлөгчид эдэлж байна.

Буцаан олголт авах татвар төлөгчдийн тоо, буцаан авах дүн жил бүр өсөж байгаа нь татвар төлөгчдийн хуулийн мэдлэг сайжирч, татварын хууль тогтоомжийн мөрдөлт сайжирч байгааг харуулж байна.

Arslan.mn

 

Эх сурвалж: Татварын Ерөнхий Газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656200
0 эможи

keyboard_arrow_up