“Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх автозамын ажил өнөөдрөөс эхэллээ
2024 оны 4 сарын 12
Өнгөрөгч сард буюу 3-р сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэлх автозамын газар чөлөөлөлтийн асуудлаар Ээрмэл буюу "Ариг гал" компанийн төлөөлөлтэй уулзаж байсан. Энэхүү уулзалтын ажил нь бодит болж өнөөдөр тус автозамын ажил эхлээд байна.
“Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэл буюу Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбох 640 метр уг автозамыг зургадугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Тодруулбал, замын зорчих хэсэг 7 метр өргөн, хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний замтай байх бөгөөд ус зайлуулах систем, гэрэлтүүлгийг иж бүрэн суурилуулж, тохижуулах аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656198
0 эможи
Зочин
2024-04-14 13:32
Хот тохижилт сайн байна шүү нямкад баярлалаа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс