Н.Энхзаяа: Отгонтэнгэр их сургууль чанарын үнэлгээгээр 8-рт эрэмбэлэгдсэн

2024 оны 4 сарын 11

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Монголын Багш нарын 8 дугаар их хурал" албан ёсоор Төрийн ордонд болж байна. Отгонтэнгэр их сургуулийн захирал Н.Энхзаяатай энэхүү хурлын үеэр ярилцлаа.

Тэрээр "Боловсрол гэдэг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн үндэс суурь болдог. Мэдээж боловсролыг олгож байгаа хүмүүс бол багш нар шүү дээ. Өнөөдөр багш нарын их хурлаар багш нарын хөгжлийн гурван тулгуурт бодлогыг авч үзэж байна.

Нэгдүгээрт, багш бэлтгэх. Багш бэлтгэх гэдэг нь багшийг бэлтгэж байгаа их, дээд сургууль маань магадлан итгэмжлэгдсэн байх ёстой. Тухайн хөтөлбөр маань бас магадлан итгэмжлэгдсэн байх.

Хоёрдугаарт, багшийн хөгжлийн тасралтгүй хангах. 

Гуравдугаарт, багшийн нийгмийн баталгаа гэсэн  гурван үндсэн тулгуурт бодлогын хүрээнд өнөөдрийн асуудлууд яригдаж байна. Хамгийн чухал нь, багш өөрөө ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих боломж, нөхцөл нь яаж хангагдаж байгаа вэ? Нөгөөтээгүүр, Монгол улсын их, дээд сургуулиудын чанарыг үнэлгээ хийж эрэмбэлсэн байгаа.

Чанарын эрэмбээр бол Отгонтэнгэр их сургууль 8-рт эрэмбэлэгдсэн. Үүнийг маш том үүрэг хариуцлага гэж бид бүхэн үзэж байна.

Их сургуулийн үнэт зүйл бол чадвартай багш, чанартай хөтөлбөр, мөн энэхүү үйлчилгээг авч байгаа, сурах хүсэл эрмэлзэлтэй суралцагч. Энэ гурван орц сайн байж байж бид бүхэн чадварлаг боловсон хүчинг бэлтгэж чадах юм юм хэмээн Отгонтэнгэр их сургуулийн эрдмийн хамт олны хувьд анхаарч үзэж ажиллаж байна.

Манай сургуульд хэрэгжиж байгаа нийт сургалтын хөтөлбөрийн 50 гаруй хувь нь үндэсний болон олон улсад магадлан итгэмжлэгдсэн.

Мэдээж хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, чанараа баталгаажуулна гэдэг бол бид нар үйлчилгээ авч байгаа суралцагсдад чанартай хөтөлбөрийг олгож байгаа юм. Энэ бол маш том онцлог.

Нөгөөтээгүүр, багшийг тасралтгүй хөгжих чиглэл дээр Отгонтэнгэр их сургуулиас маш том бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд сүүлийн 10 жилийн хугацаанд  16 доктор төрөн гарсан. 

Мөн дээд боловсролын тогтолцоонд Отгонтэнгэр сургууль ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийн хэрэгжүүлэх Европын холбооны төслийг гурван жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүллээ. Энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр суралцагсад маань өөрөө суралцах хугацаандаа багш нарынхаа заасан онолын мэдлэгийг ажлын байран дээрээ ажил олгогчдын шаардлага, шалгуурын дагуу ур чадвараа бэхжүүлж байна.

Энэхүү төсөлд Монгол улсаас Санхүү эдийн засгийн их сургууль, Дорнод их сургууль, ХААИС, СУИС гээд эдгээр сургуулиудыг мөн хамруулаад ажил олгогчтойгоо хамтраад энэ төсөл маань амжилттай хэрэгжиж дууслаа. Мөн хууль эрх зүйн орчинд тодорхой заалтууд орж өгсөн нь манай сургуулийн эрдмийн хамт олон, энэ төслийг хэрэгжүүлж ажилласан эрдэмтэн багш нарын маань томоохон хувь нэмэр гэж бид харж байна" хэмээн ярьсан юм.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656183
7 эможи

Оюутан
2024-04-13 10:33
Манай сургууль үнэхээр сайн сургууль шүү. Багш нар маань найрсаг чадварлаг. Удахгүй төгслөө дөө. Отгонтэнгэрийг төгссөнөөрөө бахархаж явна аа дандаа.
Зочин
2024-04-12 20:30
Хувийн зарим сургуулиуд улсын сургуулиудаас ч илүү болж байна даа
иргэн
2024-04-12 10:23
Оновчтой бодлого Зөв менежмент хамгийн чухал. Ер нь хувийн сургуулиуд манлайлж байгааг хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй. Төр бол хувь хувьсгалаар нь ялгаварладаг. Төрийн бодлогын дарамт шахалт дор тэсэж л үлдээд явж байгаа сургуулиуд цөөн байгаа даа.
Зочин
2024-04-12 09:45
Хувийн сургуулиуд нь улсаа даваад явлаа даа
Зочин
2024-04-11 19:44
Оюунхоролын татаасаар явдаг, юун их сургууль, коллеж шуу!!!
багш
бага хурал
анхдугаар хурал

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up