Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг 6 сарын 1-нээс өмнө төлөх ёстой
Иргэн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татвараа жилд нэг л удаа төлөхөд болдог. Ингэхдээ тухайн жилийнхээ 6-р сарын 1-ний өдрөөс өмнө төлсөн байх ёстой гэсэн шаардлагатай. 2024 он гарсаар хэдийнээ 4-р сар дундаа оржээ. Зургаадугаар сарын нэгэн болоход сар гаруйн хугацаа үлдсэн байгаа учир заасан хугацаанаас өмнө иргэн та өөрийн харьяалах татварын албанд татвараа төлөхийг сануулсан байна.
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг цахимаар төлөх бол дараах байдлаар төлөх боломжтой юм.
Татвар төлөх цахим хаягууд:
www.itax.mta.mn
www.ebarimt.mn
www.etax.mta.mn
www.smartcar.mn.
Интернэт банкны татвар төлөх цэс болон Нэгдсэн үйлчилгээний нэгдсэн төвд байрших пос машинаар ч төлөх боломжтой ажээ.