Дорнод аймагт түймэр гарч 100 га талбай шатаад байна

2024 оны 4 сарын 11

Arslan.mn

Дорнод аймаг, Матад сумын нутаг Буян-Өндөр багийн Хөндий худаг гэх газарт өчигдөр гарсан түймрийг онцгой байдлын албан хаагчид бүрэн унтраалаа.
Галын дуудлага тухайн өдрийн орой 18:20 цагт бүртгэгдсэн бөгөөд Матад суманд үүрэг гүйцэтгэж байсан Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн албан хаагчид ажиллаж, 21:35 цагт түймрийг бүрэн унтраажээ.

Онцгой байдлын ерөнхий газраас урьдчилсан байдлаар 100 га орчим талбай шатсан хэмээн мэдэгдээд байна.

2024 он гарснаас хойш улсын хэмжээнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Булган, Ховд, Сэлэнгэ аймагт нийтдээ 14 удаа ой, хээрийн түймэр гарчээ. Иймд иргэд бүхнийг хуурайшилтын энэ үед ой хээрийн бүсэд ил гал гаргахгүй байхыг ОБЕГ-аас цаг бүрд анхааруулж байгаа билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656168
0 эможи

keyboard_arrow_up