АНУ руу виз мэдүүлэгч бүх хүн ярилцлагын цаг товлосон байх ёстой болно
2024 оны 4 сарын 11
АНУ руу виз мэдүүлэгч 2024 оны 5 сарын 1-нээс эхлэн заавал цаг товлосон байх шаардлагатайг болж байгааг АНУ-ын Элчин сайдын Яамнаас мэдээллээ. Ямар ч насны хүн байсан заавал цаг товлосон байх шаардлагыг тавьж байгаа аж. Үүнд 14-с доош насны хүүхдүүд ч мөн хамаарах юм.
Хэдийгээр 14-с доош насны хүүхэд виз мэдүүлэхэд биечлэн ирж ярилцлагад орох шаардлагагүй ч ярилцлагад орох цагийг заавал товлосон байх ёстой гэлээ. Зарим тохиолдолд энэ насны хүүхдийг ярилцлагад биечлэн дуудаж болдгийг мөн анхааруулжээ.
Уг журмын дагуу хэрхэн виз мэдүүлэх дэлгэрэнгүй зааварчилгааг www.ustraveldocs.com/mn/mn/interview-waiver цахим хуудаснаас авна уу.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656163
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс