Ачааны машин суудлын автомашин хоорондоо мөргөлдөж 26 настай залуу нас баржээ

2024 оны 4 сарын 11

Arslan.mn

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн “Чойгийн тохой” гэдэг газар ачааны автомашин болон суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан байснаас нэг иргэн амь насаа алдсан байна. Тодруулбал,

Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр /2024.04.11/ өдрийн 09:39 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Foton-BJ4253SMFKB-S” загварын зүтгүүр, Ханбогд сумаас Даланзадгад сумын чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Тоёота грандмарк-2” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, суудлын автомашины эзэмшигч Х /21 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 9 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Сум дундын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн. Мөн суудлын автомашины зорчигч Д /26 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
12
ouch an post
4
confuse an post
2
angry an post
1
656157
20 эможи

Зочин
2024-04-13 10:36
УБ- ӨМА явах, цагаан хад явах зам их эрсдэл өндөртэй бдаг. Зам нь эвдрэл ихтэй болохоор жолооч нар нь эвдрэлээ тойрж явах гэж байгаад аваар осол их гардаг. Бос хот хооронд явдаг нийтийн тээврүүд жижиг машинуудтайгаа уралдаал гүйцэж түрүүлээл гардаг. Олон хүний амь нас хариуцаж явж байж ямар ч хариуцлага байхгүй явдаг 600 д км 6 цаг явна гээл дайрдаг юм билээ. Нийтийн тээврийн жолооч нарт анхаарал хандуулмаар бна. Автобус хүртэл олон хүн тээвэрлэж явж бгаа шинжгүй гүйцэж түрүүлж явах гээл дайрдаг.
Зочин
2024-04-11 19:23
Мэдээ уншаад ойлгохоо болилоо шүү
Зочин
2024-04-11 10:41
буруу рультай машин унаж явах машин осолтой зам шүү
keyboard_arrow_up