ХУД-т орон сууцны м.кв-ын дундаж үнэ 4.2 сая бол СХД-т харьцангуй хямд байна

2024 оны 4 сарын 11

Arslan.mn

Шинэ болон хуучин орон сууцны м.кв-ын дундаж үнийн мэдээллийг ҮСХ-ноос танилцуулав. 2024 оны гуравдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод борлуулагдаж буй орон сууцны үнэ өнгөрсөн сар буюу 2-р сарынхаас 0.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. 

Энэ жилийн хувьд шинэ орон сууцны худалдаалагдаж буй м.кв-ын дундаж үнэ 3.9 сая төгрөг байна. Харин Хан-Уул дүүрэгт орон сууцны м.кв-ын үнэ хамгийн өндөр буюу 4.2 сая төгрөгийн ханштай байна. Хуучин орон сууцны м.кв-ын дундаж үнэ 3.7 сая ч Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.3 сая төгрөгийн үнэтэй байна гэсэн статистик гарчээ. 

ҮСХ-ны мэдээллээр шинэ болон хуучин орон сууцны аль аль нь Сонгинохайрхан дүүрэгт харьцангуй хямд байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656155
0 эможи

байр
орон сууц

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up